image description

Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа

Үнэгүй
The Asia FoundationСант Марал Сан
2015 оны 9 сард Австрали улсын Гадаад хэрэг худалдааны яамны дэмжлэгтэйгээр Азийн сан Сант-Марал Сантай хамтран Монголын Бизнес Эрхлэлтийн Орчин дахь Авлигын Нөхцөл Байдлын зургаа дахь судалгааг нийслэл Улаанбаатар хотод байрладаг аж ахуйн нэгжүүдийн дунд явууллаа. Бизнес Эрхлэлтийн Орчин дахь Авлигын Нөхцөл Байдлын судалгаа нь бизнес эрхлэгчдийн ойлголт дээр тулгуурлан бизнес орчин ямар нөлөөлөлд байгааг харуулахыг зорьдог. Энэхүү судалгаа нь хувийн болон төрийн салбарын шинэчлэл хийх бизнесийн орчин ба боломжууд, тэдгээрийн хоорондын бизнес харилцааны мэдээллийг хүргэдэг. Судалгааг урт хугацааны турш явуулдаг нь урт хугацааны өөрчлөлт, ойлголт ба хандлагын чиг байдлыг харьцуулах, үнэлэхэд ач холбогдолтой.

Судалгааны мэдээлэл

  • Ангилал:Монгол улсын эдийн засаг
  • Хамрах хүрээ:Судалгааны зорилтот оролцогчид бол Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид бөгөөд компаниудын түүврийн төлөөллийг газар зүйн байршлаар сонгосон. Бизнесийн том төлөөлөгчид төрөл бүрийн түүврүүдэд давхцаж байсан бол жижиг болон дунд хэмжээний
    компаниудын оролцоог эргэлтийн үндсэн дээр хангасан. Судалгаанд зөвхөн 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компаниуд хамрагдсан.  Судалгаанд 330 компанийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд түүвэрлэлтийн явцад гарсан зөрүүг дараах байдлаар тооцоолсон байна: 90/10 хувьд ±3.2 хувь, 50/50 хувьд ±5.4 хувь, 60/40 хувьд ±5.3 хувь ба харьцуулж буй бүлгүүдийг статистикийн ач холбогдлын түвшин 95 хувь байна.
  • Нийтлэгдсэн он:2015
  • Хуудасны тоо:64
  • Түлхүүр үг:эдийн засаг Бизнес ил тод байдал төр авилга
  • Үзсэн:1080

Судалгааны агуулга

АГУУЛГА
I. Оршил .................................................................................................................................... 5
II. Судалгааны гол үр дүн ......................................................................................................... 6
III. Судалгааны арга зүй ............................................................................................................ 7
1. Түүврийн тодорхойлолт .............................................................................................. 7
2. Бизнесийн орчин ......................................................................................................... 10
3. Үр ашиггүй бэрхшээл .................................................................................................. 20
4. Төрийн албан дахь авлига .......................................................................................... 27
5. Хувийн хэвшил дэх авлига .......................................................................................... 33
6. Авлигатай тэмцэх ........................................................................................................ 42
IV. Судалгаанд ашигласан асуулга ......................................................................................... 56

Судалгааны файлууд

Файлын нэрҮзэх / Татах
STOPP6MNG.pdf Үзэх Татах

{$comments.length$} Сэтгэгдэл

  • image description

Сэтгэгдэл бичих

Нэвтрэх эсвэл бүртгүүлэх шаардлагатай