“БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” СУДАЛГААНЫ ТУХАЙ

СУДАЛГАА ХИЙХ ХЭРЭГЦЭЭ

Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто зам, орон сууцны хангамж нэмэгдэж байна.
Гэсэн хэдий ч энэ нь иргэдийн хүлээлтэд нийцэж байгаа эсэх, иргэд бүтээн байгуулалтын ажлуудад ямар дүн өгч байгаа, цаашид ямар төрлийн бүтээн байгуулалт хийх зайлшгүй шаардлагатай байгаа зэргийг бодитоор харж амжаагүй байна
Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтын талаарх олон нийтийн санаа бодол, хандлага, хэрэгцээ шаардлагыг тандан шийдвэр гаргагч, судлаачдын анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
 

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО

Энэхүү судалгааны гол зорилго нь иргэд бүтээн байгуулалтыг хэрхэн ойлгож, үнэлж байгаа болон цаашдын хэрэгцээ шаардлагыг илрүүлэн гаргаж, олон нийтэд хүргэхэд оршино.