image description

Боловсролын салбарын ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал

Үнэгүй
SICA LLCThe Asia Foundation

Судалгааны мэдээлэл

Судалгааны агуулга

Азийн сан энэ удаад “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Авлигатай тэмцэх газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд боловсролын салбар дахь ёс зүй, авлигын нөхцөл байдлыг илүү тодорхой болгох зорилгоор энэхүү судалгааг явууллаа. Судалгаагаар боловсролын салбар дахь ёс зүйн асуудлууд, авлигын төрөл хэлбэр, нөлөөлж буй шалтгаан нөхцөл, бусад хүчин зүйлүүдийн талаарх иргэд, салбарын багш, ажилтнууд, эксперт судлаачдын ойлголт, төсөөлөл, ажиглалт, тохиолдлыг судалсан бөгөөд мэдээллийг хөндлөнгийн дүгнэлт, анализгүйгээр танилцуулж байна. Судалгааг тоон болон чанарын гэсэн хоёр хэсгээр явуулж, судалгааны үндсэн мэдээллийг эцэг эхчүүдээс тоон судалгааны аргаар авсан бөгөөд, тоон судалгааны асуулгад багтаагүй асуудлаар дэлгэрэнгүй, нэмэлт мэдээлэл олж авах зорилгоор боловсролын салбарын багш, ажилтан, экспертүүдийг чанарын судалгаанд хамруулав. Чанарын буюу ярилцлагын аргаар цуглуулсан нэмэлт мэдээлэл нь олон нийт болон салбарын нөхцөл байдлыг бүрэн төлөөлөхгүй бөгөөд тоон судалгааны үр дүнг тодруулах, лавшруулах үүднээс тохиолдол, ажиглалт, кейс зэргийг судалгааны тайланд ашиглав.
Боловсролын салбар дахь ёс зүй, авлигын нөхцөл байдлын судалгааг Улаанбаатар хот болон бүсийн тулгуур төвүүд болох Дорнод, Дархан, Орхон, Ховд аймгуудад нийт 1240 хүний түүвэртэйгээр явууллаа. Судалгаанд боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчдийн төлөөлөл болох 1120 эцэг эх болон салбарын багш, ажилтан, эрдэмтэн судлаачдын төлөөлөл 120 иргэн
хамрагдав. Хүүхэд нь боловсролын аль нэг шатлалын байгууллагад суралцдаг байх гэсэн шалгуурын дагуу оролцогчийг сонгож, олон шатлалт бүлэглэсэн түүврийн аргыг ашиглалаа. Боловсролын салбар дахь ёс зүй, авлигын талаарх оролцогчдын ойлголт, төсөөллийг тандах зорилгоор урьдчилан бэлтгэсэн сонголт бүхий үзүүлэлтүүдийг баллын үнэлгээний аргаар дүгнүүлэх, мөн чанарын буюу ярилцлагын аргаар нэмэлт мэдээлэл цуглуулав. Чанарын судалгааны мэдээлэл нь олон нийт болон салбарын нөхцөл байдлыг бүрэн төлөөлөхгүй бөгөөд үндсэн судалгааны үр дүнг тодруулах, лавшруулах, мөн харьцуулахад кэйс буюу тохиолдол, ажиглалтын мэдээллийг ашиглав.
АГУУЛГА
ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР 4
ОРШИЛ 7
ХУРААНГУЙ 8
Бүлэг 1. Судалгааны зохион байгуулалт, арга зүй, оролцогчид 11
1.1. Судалгааны зохион байгуулалт 11
1.2. Тоон судалгаа 11
Тоон судалгаанд оролцогчдын мэдээлэл 13
1.3. Чанарын судалгаа 16
Чанарын судалгаанд оролцогчдын мэдээлэл 18
БҮЛЭГ 2. Боловсролын үйлчилгээн дэх ёс зүй, авлигын асуудал 19
2.1. Боловсролын үйлчилгээн дэх ёс зүй, авлигын талаарх ойлголт, төсөөлөл 19
2.2. Боловсролын үйлчилгээн дэх авлигын тохиолдол 23
2.3. Боловсролын үйлчилгээн дэх хандив тусламж, төлбөр хураамжийн талаарх
ойлголт, төсөөлөл 32
2.4. Боловсролын үйлчилгээн дэх хандив тусламж, төлбөр хураамжийн
тохиолдол 35
БҮЛЭГ 3. Боловсролын байгууллагын ил тод байдал, ёс зүй, авлигын нөхцөл байдал 48
3.1. Томилгоо, албан тушаал, шагнал урамшуулал 48
3.2. Боловсролын салбарын төсөв, өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалт 50
БҮЛЭГ 4. Ёс зүй, ашиг сонирхлын зөрчил, авлигын шалтгаан нөхцөл,
урьдчилан сэргийлэх арга зам 53
4.1. Шалтгаан нөхцөл 53
4.2. Урьдчилан сэргийлэх арга зам 54
ХАВСРАЛТ 1. Чанарын судалгаанд оролцогчдын жагсаалт 55

Судалгааны файлууд

Файлын нэрҮзэх / Татах
Education-Sector-Corruption-Survey-Mon.pdf Үзэх Татах

{$comments.length$} Сэтгэгдэл

  • image description

Сэтгэгдэл бичих

Нэвтрэх эсвэл бүртгүүлэх шаардлагатай