Түгээмэл асуулт хариулт

  1. Datamon.mn гэж юу вэ?

    Судлаач нарын бэлтгэсэн нийгэм, эдийн засгийн судалгааны тайланг нэгтгэн зорилтот бүлэгт хүргэх цахим хуудас юм.

  2. Datamon.mn цахим хуудаснаас ямар тайлан авах боломжтой вэ?

    Та Datamon.mn цахим хуудаснаас нийгэм, эдийн засаг, бизнес болон тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хийгдсэн дэлгэрэнгүй судалгааны тайланг худалдаж авах болон түрээслэн унших боломжтой юм.

  3. Хийсэн судалгааны ажлаа борлуулж болох уу?

    Datamon.mn цахим хуудас нь мэргэжлийн судлаач нарын бэлтгэсэн судалгааг зорилтот бүлгийн хэрэглэгч нарт хүргэх зорилготой бөгөөд судлаач тантай хамтран ажиллах, тайлангаа борлуулах, олон нийтэд хүргэх, бүх талаараа  дэмжин ажиллах бодлого баримталдаг. Та цахим хуудасны доод хэсэгт байрлах “Хамтран ажиллах” цэсийг бөглөхөд хангалттай. Бид тантай эргэн холбоо барих болно.

  4. Интернэтгүй үед авсан судалгаагаа уншиж болох уу?

    Хэрэв та веб хөтчөөр орж байгаа болон түрээсэлж авсан тохиолдолд боломжгүй юм. Харин худалдан авсан судалгаагаа файл хэлбэрээр өөрийн дурын төхөөрөмжид хуулан, ашиглах боломжтой. Удахгүй  гар утасны апп бэлэн болохоор худалдан авсан бүтээлүүдээ татаж аваад оффлайн/интернэтгүй/ горимд унших боломжтой болно.

  1. Төлбөрийг хэрхэн, яаж хийх боломжтой вэ?

    Хаан банк болон Голомт банкны интернэт худалдааны үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой.

  2. Datamon.mn цахим хуудсаас хэрхэн судалгааны тайлан түрээслэж болох вэ?

    Миний сагс хуудсанд, худалдан авах цэсийн хажууд, түрээслэх товчин дээр дарна. Тус товчин дээр дарсанаар та сонирхсон судалгааны тайлангаа түрээслэх боломжтой болно.

  3. Datamon.mn цахим хуудсаас түрээслэсэн судалгааны тайлангийн хугацааг хэрхэн сунгаж болох вэ?

    Миний сан хуудасны өөрийн түрээслэсэн судалгааны тайлангийн хэсэгт тухайн судалгааны доор түрээс сунгах хэсэг байрлаж байгаа. Тус товчин дээр дарсанаар та түрээслэсэн судалгааны тайлангаа сунгах боломжтой болно.

  4. Худалдаж авсан судалгаагаа буцааж болох уу?

    Судалгааны тайлан нь оюуны өмчийн бүтээгдэхүүн тул буцаах боломжгүй.

  5. Байгууллагын нэр дээр худалдан авалт хийж болох уу?

    Бүрэн боломжтой. Та Datamon.mn цахим хуудасны бүртгэлийг байгууллагынхаа нэр дээр хийсэн байх шаардлагатай. Та байгууллагаа бүрэн төлөөлөх  эрхтэй байна.

  6. Оюутан, сурагчдад зориулсан хөнгөлөлт гэж байгаа юу?

    Оюутан, сурагчдад зориулсан хөнгөлөлт байхгүй. Хэрвээ хөнгөлөлтийн нөхцөл гарвал тухай бүрт нь бүртгэлтэй хэрэглэгчиддээ мэдэгдэх болно.

  7. Давтан худалдан авалтад зориулсан хөнгөлөлт байгаа юу?

    Давтан худалдан авалтад одоогоор хөнгөлөлт байхгүй. Хэрвээ хөнгөлөлтийн нөхцөл гарвал тухай бүрт нь бүртгэлтэй хэрэглэгчиддээ мэдэгдэх болно.

  8. Судалгааны өмнөх жилийн хувилбарыг хямдралтай үнээр авах боломжтой юу?

    Бид онцлох салбар, эдийн засаг, нийгмийн судалгааг жил бүр шинэчлэн хийх тул өмнөх оны судалгааг илүү хямдаар худалдан авах боломжтой.

  9. Судалгааны тайлангийн худалдан авалтад НӨАТ-н баримт өгөх үү?

    Бид таны бүртгүүлсэн цахим хаягаар дамжуулан худалдан авсан судалгааны тайлангийн НӨАТ-н баримтыг  хувь хүн болон байгууллагын нэр дээр илгээх болно.

  1. Datamon.mn цахим хуудасны судалгааны тайлангууд оюуны өмчийн хамгаалалттай юу?

    Datamon.mn цахим хуудаст  байрлаж буй судалгааны тайлангууд нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

  2. Худалдаж авсан тайлан миний өмч гээд хэн нэгэн рүү илгээх, дамжуулах эсвэл зарж болох уу?

    Хэрэглэгч нь тухайн судалгааны тайланг Datamon.mn цахим хуудасны үйлчилгээгээр дамжуулан өмчлөх эрхгүй бөгөөд оюуны өмчийн хуулиар хамгаалагддаг тул хуулбарлах, тараах, өөрчлөх, худалдахыг хатуу хориглоно.

  3. Гуравдагч этгээдэд тайлангаа өгвөл ямар хариуцлага хүлээх вэ?

    Хэрэглэгч нь тайлангаа гуравдагч этгээдэд өгвөл үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, үйлчилгээг хууль бусаар ашигласан, үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад хэрэглэгчдэд хохирол учруулсан гэж үзнэ. Монгол Улсын хууль, Оюуны өмчийн хууль тогтоомжид заасны дагуу нэвтрэх эрхийг цуцлаж, хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хэрэглэгчээр төлүүлэх болно.

  1. Судалгааны тайланг хэн бичдэг вэ?

    Мэргэжлийн судлаач, салбарын экспертүүд, салбарын байгууллагууд, судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагуудын судалгааны тайлан байна.

  2. Судалгааны үнэ хэд вэ?

    Судалгааны мэдээлэл, тайлан, хамрах хүрээнээс хамааран өөр өөрийн үнийн дүнтэй байна.

  3. Судалгааны формат юу вэ?

    Судалгааны тайлан нь оюуны өмчийн бүтээгдэхүүн ба нийтдээ PDF форматтай байна. Судалгааны тайланг docx. болон Pptx. форматаар задгай хэлбэрээр тавихгүй ба хуулбарлан ашиглахыг хориглоно. Судалгааны тайлангийн үр дүн болон тодорхой нэг хэсгийг өөр баримт бичиг дээр ашиглах тохиолдолд заавал эх үүсвэрийг дурдана.

  4. Надад нийт тайлан шаардлагагүй. Иймд агуулгаас харан тодорхой хэсгийг худалдаж авах боломжтой юу?

    Боломжгүй. Судалгааны тайлан нь оюуны өмчийн цогц нэг бүтээл тул нэг бүлэг хэсэг бүрийг мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй.

  5. Жишээ тайлан харах боломжтой юу?

    Та сонирхсон судалгааны тайлангийн эхний 3-5 хуудсыг харах боломжтой. Энд тухайн судалгааны хуудсан дээр байгаа урьдчилан харах товчийг дарснаар унших боломжтой болно.

  6. Үнэгүй тайлан байдаг уу?

    Бид мэргэжлийн судлаач нарын хийсэн олон нийтэд нээлттэй тайланг Datamon.mn цахим хуудсаар дамжуулан зорилтот бүлгийн хэрэглэгч нарт хүргэх болно.

  7. Худалдан авсан тайлантай холбоотой асуултыг судлаачаас тодруулах боломжтой юу?

    Та сонирхсон болон өөрийн худалдаж авсан, түрээслэсэн судалгааны хуудасны доод хэсэгт өөрийн сэтгэгдлийг бичих болон мэйл хаягаар дамжуулан сонирхсон асуултаа асуух боломжтой. Судлаач өөрийн боломжит үедээ, ажлын 3-5 хоногт хариу мэдэгдэх болно.