Бидний тухай

ТАНИЛЦУУЛГА

Datamon.mn цахим хуудас нь судлаач, эрдэмтэн профессор, мэргэжлийн байгууллагууд болон судалгаа, зөвлөх үйлчилгээний компаниудын бэлтгэсэн судалгааны нэгдсэн платформ юм. Та манай цахим хуудсаас олон улсын судалгааны арга зүй, статистик, зах зээл, маркетингийн шинжилгээнд суурилсан нийгэм, эдийн засаг, бизнес болон тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хийгдсэн нарийн судалгааны тайлангуудтай танилцах боломжтой. Datamon.mn цахим хуудсаар үйлчлүүлснээр та төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесээ амжилттай удирдах, шинэ боломжийг бий болгох, орчны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийтэд хүртээмжтэй судалгааны эко системийг бий болгох

УРИА ҮГ

Судалгаанд суурилсан шийдвэр гаргалт таны амжилтын үндэс...

ЗОРИЛГО

Олон нийт болон аж ахуй нэгж, байгууллагуудад зориулан оновчтой шийдвэр гаргах, орчны талаарх нарийвчилсан мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх
Судлаачид, профессорууд, мэргэжлийн байгууллагын хийсэн судалгааны ажил, бүтээл, тайлан, тоон мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн зорилтот бүлэгт хамгийн хялбар бөгөөд хурдан шуурхай хүргэх

ДАВУУ ТАЛ

Найдвартай

Судлаач, мэргэжлийн байгууллагын боловсруулсан судалгааны тайлан

Өргөн цар хүрээ

Нийгэм, эдийн засаг, бизнес болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хамарсан өргөн хүрээний судалгаа

Хямд үнэ

Мэргэжлийн түвшинд хийгдсэн судалгааг хамгийн хямд үнээр авах боломж бүрдэнэ

Тасралтгүй үйл ажиллагаа

Салбар, орчин, улирлын онцлогоос хамааруулан хэрэгцээт судалгааг байнга шинэчлэн хүргэнэ

Арга зүй

Хүлээн зөвшөөрөгдсөн, бодит арга зүй дээр суурилсан судалгааны тайлан

Оновчтой шийдвэр гаргалт

Судалгаа шинжилгээнд суурилсан орчны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авснаар оновчтой удирдах, шийдвэр гаргах боломж бүрдэнэ