Нийтлэсэн: Basu

Хэрэглэгчдийн зан төлөвийг судлахын 8 чухал ач холбогдол

Бүтээгдэхүүний бодлогыг тодорхойлох
Зорилтот хэрэглэгчдийнхээ эрхэмлэдэг зүйлсийг тогтоосноор тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай борлуулдаг. Иймд тухайн бүтээгдэхүүний бодлогыг хэрэглэгчийн хүсэл, сонирхолтой уялдуулан тодорхойлох боломжийг бүрдүүлж өгдөг нь хэрэглэгчийн зан төлөвийг судлахын хамгийн эхний чухал ач холбогдол мөн.
Бүх бизнесийг хөдөлгөгч гол сэдэл нь компанийн бүтээгдэхүүн болон борлуулалтыг нэмэгдүүлэх бөгөөд үүний тулд ямар ч компани болон бизнесүүд хэрэглэгчдийнхээ итгэлийг олох нь хамгийн чухал юм. Харин энэхүү итгэлийг олж авахын тулд бид хэрэглэгчдийнхээ юунд дуртай, ямар хэв маягийг баримталдаг болон юуг эрхэмлэдэг зэргийг нь илрүүлэн тогтоох шаардлагатай.

Худалдан авалтад үнэ хэрхэн нөлөөлж буйг ойлгох
Хэрэглэгчдийн зан төлөвийг судалснаар бид хэрэглэгчдийн худалдан авах үйл явцад тухайн бүтээгдэхүүний үнэ ямар нөлөөтэй байгааг олж тогтоож болох ба энэ нь хэрэглэгчдийн зан төлөвийг судлахын хоёр дахь чухал ач холбогдол юм. Бүтээгдэхүүний үнэ хямд байдлаа тогтвортой барих тусам борлуулалт болон хэрэглэгчдийн тоо ихсэх зүй тогтол бий.
Бүтээгдэхүүн борлуулагдаж эхэлснээс хэсэг хугацааны дараа компани тухайн бүтээгдэхүүний үнэ хэд байх талаар дахин эргэцүүлэх хэрэгцээ тулгардаг. Учир нь бүтээгдэхүүний үнийг шинэчлэх нь хэрэглэгчдээ ангилах болон борлуулалтын тоог ихэсгэх зэрэгт ихээхэн тусалдаг ба шинэ үнэ хэд байвал тохиромжтой талаар хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаагаар олж мэдэх боломжтой.

Зах зээлийн боломжуудыг ашиглах
Хэрэглэгчдийн эрхэмлэдэг зүйлсэд өөрчлөлт гарсан байгааг судалж тогтоосон тохиолдолд зах зээлд шинээр үнэ цэнэ олох боломжгүй бүтээгдэхүүнүүд эргэн зах зээлд хэрэглэгчдийн сонирхолыг татах, шинэ бүтээгдэхүүний орон зайг бий болгох, одоо байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зэрэг боломж бүрддэг ба энэ бол хэрэглэгчдийн зан төлөвийг судлах гурав дахь нэн чухал ач холбогдол болно.
Бүтээгдэхүүний баглаа боодол, хэлбэр загвар, нэр зэргийг нь өөрчлөн хэрэглэгчдийн одоогийн байдалд тааруулах нь зах зээлийн боломжийг ашиглах том жишээ юм.

Маркетингийн иж бүрдэл үүсгэх
Хэрэглэгчдийн зан төлөвийн судалгааны тусламжтайгаар бид бизнестээ ашиглах маркетингийн зөв иж бүрдлийг /бүтээгдэхүүн, үнэ, идэвхжүүлэлт, хуваарилалт/ үүсгэх ач холбогдолтой.
Бүтээгдэхүүн нь үнэ цэнэтэй, үнийн хувьд тогтвортой, хуваарилалтын байршуулалт нь эрчимтэй бөгөөд нийцтэй байх ёстой бөгөөд эдгээр нь идэвхжүүлэлтийн зөв механизмын дагуу ажиллах шаардлагатай.

STP бодлогуудыг хэрэгжүүлэх /STP-Segmentation, targeting and positioning/
Хэрэглэгчдийг сегментлэх, зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох, хуваарилах зэрэг бодлогуудыг бид хэрэглэгчдийн брэндэд хандах хандлагуудыг ойлгож таньснаар хэрэгжүүлдэг.
Сонирхол, хэрэгцээ буюу сонголтын хувьд ижил төстэй хэрэглэгчдийг ангилж эцэст нь бүтээгдэхүүнийг зах зээлд хуваарилалтын дагуу байршуулахад хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа чухал ач холбогдолтой. Түүнчлэн аливаа компанийн ямар нэгэн бүтээгдэхүүний олонд танигдах байдлыг эерэг сайнаар бүрдүүлэхэд үүнд хамаарах өрсөлдөгчид болон тэднээс илүү гарах байдал ихээхэн чухал байдаг.

Олон төрлийн сонголтуудыг ойлгох
Хэрэглэгчдийн зан төлөвийг судлах зургаа дахь чухал ач холбогдол бол хэрэглэгчдийн сонголт хийх байдал цаанаасаа маш олон янз байдаг бөгөөд тодорхой хугацаанд тогтмол өөрчлөлттэй байдаг тул эдгээрийг ойлгон таних болно. Өнөө үед хэрэглэгчид сонголтоо маш ухаалаг хийдэг болсон ба тодорхой нэг бүтээгдэхүүн эсвэл брэндээс авч болох ашгийн дээд хэмжээг өсгөх хүсэлтэй байна.
Худалдан авах шийдвэр гаргалтыг ойлгох
Хэрэглэгчид худалдан авалт хийх шийдвэр гаргах явцдаа маш олон дүрд хуваагддаг бөгөөд эдгээр дүрүүд болон шийдвэр гаргалт хийх шат алхмуудыг тогтоон судалж чаддаг нь хэрэглэгчдийн зан төлөвийн судалгааны долоо дахь чухал ач холбогдол юм.
Хэрэглэгчид нь шинийг эрэлхийлэгч, сэтгэгч, тэмүүлэгч, туршигч зэрэг олон янзын дүрүүдийг худалдан авах шийдвэр гаргах явцдаа бүтээдэг. Худалдан авах шийдвэр гаргах үе шатны хувьд хэрэгцээгээ таньж мэдэх, хэрэгцээтэй холбоотой мэдээллүүдийг хайх, олон сонголтуудыг үнэлэх, худалдан авах шийдвэр гаргах зэргээр ангилагдана.

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үр дүн
Тухайн бүтээгдэхүүн хэрэглэгчийн хүлээлттэй нийцэж буй эсэхийг хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар дамжуулан ойлгоход хэрэглэгчдийн зан төлөвийн найм дахь чухал ач холбогдол оршино. Хэрвээ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хүлээлтийг давж чадсан байвал сэтгэл ханамжийн үр дүн гайхалтай байна гэсэн үг.

{$comments.length$} Сэтгэгдэл

  • image description

Сэтгэгдэл бичих

Нэвтрэх эсвэл бүртгүүлэх шаардлагатай