image description

Forecasting Inflation in Mongolia: A Dynamic Model Averaging Approach

Үнэгүй
Д.Ган-ОчирЛ.Даваажаргал
Энэхүү судалгаанд эконометрикийн харьцангуй шинэлэг арга болох Dynamic Model Averaging (DMA) аргыг ашиглан Монгол Улсын инфляцад нөлөөлөгч хүчин зүйлс, түүний төсөөллийг гаргахад анхаарах асуудлыг судалсан. Энэ арга нь инфляцийн тэгшитгэлд орох тодорхойлогч хүчин зүйлс, тэдгээрийн нөлөөллийн хүч нь хоёулаа цаг хугацааны хувьд өөрчлөгдөх (үе бүр дээр ялгаатай байх) боломжтой гэж үзэн Бейсийн эконометрик аргаар шинжилгээг хийдгээрээ стандарт эконометрик аргуудаас шинэлэг юм.

Судалгааны мэдээлэл

Судалгааны агуулга

Энэхүү судалгаанд эконометрикийн харьцангуй шинэлэг арга болох Dynamic Model Averaging (DMA) аргыг ашиглан Монгол Улсын инфляцад нөлөөлөгч хүчин зүйлс, түүний төсөөллийг гаргахад анхаарах асуудлыг судалсан. Энэ арга нь инфляцийн тэгшитгэлд орох тодорхойлогч хүчин зүйлс, тэдгээрийн нөлөөллийн хүч нь хоёулаа цаг хугацааны хувьд өөрчлөгдөх (үе бүр дээр ялгаатай байх) боломжтой гэж үзэн Бейсийн эконометрик аргаар шинжилгээг хийдгээрээ стандарт эконометрик аргуудаас шинэлэг юм.
Бидний шинжилгээний үр дүнгээс дараах үр дүн гарсан. Нэгд, дотоодын инфляцын төсөөлөл хийхэд гадаад хувьсагчид (жишээ нь, Хятадын өсөлт, Хятадын инфляц, дэлхийн газрын тосны үнэ, зэсийн үнэ) чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацааны туршид нөлөө нь өөрчлөгдөхөөс гадна ямар хугацааны төсөөлөл гаргахаас хамаарч аль хувьсагч чухал нь өөрчлөгдөж байна. Тухайлбал, Хятадын инфляц богино хугацааны төсөөлөл гаргахад илүү сайн мэдээлэл өгч байгаа бол Хятадын өсөлт арай урт хугацааны төсөөлөл гаргахад чухал үүрэгтэй. Харин газрын тосны үнийн хувьд богино, урт хугацааны инфляцын төсөөллийн аль алинд чухал мэдээлэл агуулж байна. Хоёрт, дотоод хувьсагчдын хувьд цалингийн инфляц, М2 мөнгөний өсөлт нь инфляцын богино болон дунд хугацааны төсөөлөл гаргахад илүү сайн мэдээллийг агуулж байна. М2 мөнгөний өсөлт харьцангуй урт хугацааны инфляцын төсөөллийн талаар сайн мэдээлэл өгч байгаа (хугацааны хоцролттой нөлөөлж, инерци нь хадгалагддаг) бол цалингийн инфляцын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний инфляцад нөлөөлөх байдал 2015 оноос хойш нэмэгджээ. Гуравт, DMA аргыг ашиглах нь бусад энгийн аргуудтай харьцуулахад инфляцын төсөөллийн алдааг илт бууруулж байна. Төсөөллийн алдааг бууруулахад өргөтгөсөн Филлипсийн тэгшитгэлд оруулж буй хувьсагчдын сонголт, дан ганц нэг загвар бус загваруудын дундажлалт, төсөөллийн загвар цаг хугацаанд өөрчлөгдөх хурд, өнгөрсөн үеийн төсөөллийн гүйцэтгэлд хэр ач холбогдол өгөх зэргээс ихээхэн хамаарч байна.

Эдгээр үр дүн нь инфляцын динамикийг загварчлах, түүхий эдийн экспортоос хамааралтай эдийн засгуудад макро бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд зарим мэдлэг, ойлголт өгч байна. Нэгд, түүхий эд экспортлогч эдийн засагт инфляцын динамикийг шинжлэхдээ гадаад хүчин зүйлсийг загварт тодорхой тусгах ёстой. Хоёрт, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан инфляцад үзүүлэх бодлогын хариу арга хэмжээ нь тухайн хүчин зүйлийн шинж чанар, шилжих сувгуудаас хамаарч өөр өөр байх ёстой. Эцэст нь инфляцыг тогтворжуулахын тулд мөнгөний бодлого, төсвийн бодлого, валютын интервенц нь мөнгөний өсөлт, төсвийн зарлагын өсөлтийг тогтвортой, зохистой түвшинд байлгахад чиглэж, валютын ханшийн уян хатан байдлыг хангах замаар гадаад шокыг шингээх гэсэн бодлогын хослолыг хэрэгжүүлж болохыг санал болгосон.
Abstract-1
1. Introduction-2
2. Inflation dynamics in Mongolia-4
3. The methodology of DMA-6
4. Data, choice of forgetting factors and empirical analysis-10
4.1 Data-10
4.2 Choices of forgetting factors and priors-11
4.3 Empirical results-11
4.3.1 Time-varying predictors for inflation-11
4.3.2 Forecast performance-16
5. Conclusion-17
References-19
 

Судалгааны файлууд

Файлын нэрҮзэх / Татах
Datamon_DMA_inflation_forecast_2020.pdf Үзэх Татах

{$comments.length$} Сэтгэгдэл

  • image description

Сэтгэгдэл бичих

Нэвтрэх эсвэл бүртгүүлэх шаардлагатай