image description

Иргэний орон зайн төлөв байдал, түүнийг дэмжих эрх зүйн таатай орчны хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа

Үнэгүй
SICA LLCИргэний нийгмийн консорциум
Монголын иргэний нийгмийн чадамж, цар хүрээ, олон янз байдал, ТББ-уудын инстүцийн болон үйл ажиллагааны шинж чанар, хөгжилд нь тулгамдаж буй асуудлыг бодитоор тодорхойлох, салбарын суурь нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа тул иргэний нийгмийн Консорциум нь “Иргэний орон зайн төлөв байдал, түүнийг дэмжих эрх зүйн таатай орчныг бий болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлох” судалгааг Судалгаа зөвлөх үйлчилгээний Эс Ай Си Эй ХХК-тай хамтран Нээлттэй нийгэм форум болон “Форум Ази” бүсийн байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү судалгааг гүйцэтгэлээ.

Судалгааны мэдээлэл

Судалгааны агуулга

Энэхүү судалгааны зорилго нь төрийн бус байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулахтай холбоотой нөлөөллийн үйл ажиллагааг баримт, дүн шинжилгээ бүхий мэдээллээр хангахад оршино.
Зорилт:
•     Монгол Улс дахь иргэний орон зайн өнөөгийн төлөв байдлыг судлах,
•     Иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа болон оролцогч талуудын зураглалыг тодорхойлох,
•     Иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөний үнэлгээ болон санхүүгийн эх үүсвэрийг судлах

 
ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, иргэний нийгмийн хөгжлийн таатай орчныг бүрдүүлэхийн тулд иргэний нийгмийн төлөөлөл бүхий Консорциум 2019 оны 6-р сараас 2020 оны 6-р сарын хооронд “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль“ (АТБХЭтХ)-ийн төслийг иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-аар хэлэлцэх, иргэний нийгмийн байгууллагуудаас “МОНГОЛ УЛС-ын төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлал (бодлого)”-ыг төслийг шинэчлэх, АТБХЭтХ-ийн өөрийн хувилбарыг боловсруулж санал болгохоор ажиллаж байна.
Үүний тулд Монголын иргэний нийгмийн чадамж, цар хүрээ, олон янз байдал, ТББ-уудын инстүцийн болон үйл ажиллагааны шинж чанар, хөгжилд нь тулгамдаж буй асуудлыг бодитоор тодорхойлох, салбарын суурь нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа тул иргэний нийгмийн Консорциумаас “Иргэний орон зайн төлөв байдал, түүнийг дэмжих эрх зүйн таатай орчныг бий болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлох” судалгааг санаачилж, улмаар Нээлттэй нийгэм форум болон “Форум Ази” бүсийн байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү судалгааг гүйцэтгэв.
Энэ судалгаа нь ТББ-ын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулахтай холбоотой нөлөөллийн үйл ажиллагааг баримт, дүн шинжилгээ бүхий мэдээллээр хангах үндсэн зорилгоос гадна ИНБ-ын үйл ажиллагаа болон оролцогч талуудын зураглалыг тодорхойлох, ИНБ-ын үйл ажиллагааны үр нөлөө болон Монгол Улс дахь иргэний орон зайн өнөөгийн төлөв байдлыг судлах зорилтуудыг агуулсан болно.
Судалгаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын төлөөлөл болох 683 байгууллагаас тоон мэдээлэл цуглуулж, ТББ, төр, гадаад болон олон улс (ОУ)-ын байгууллага, хэвлэл мэдээлэл зэрэг оролцогч талуудтай бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийж чанарын мэдээллээр баяжуулав. Мөн иргэний нийгмийн салбарт өмнө хийгдсэн судалгаа, хууль эрх зүй болон бодлогын баримт бичигт шинжилгээ хийж, олон талын байр суурь, мэдээллийг нэгтгэхийг зорив.
Иргэний нийгэм, ардчилал, ТББ-ын үйл ажиллагааны талаар сэдэвчилсэн судалгаа хийгдэж байсан хэдий ч иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, ИНБ-ын үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, үр нөлөө зэрэг төлөв байдлыг улсын хэмжээнд тусгайлан судалсан судалгаа одоогоор хийгдээгүй байна. Энэхүү судалгаа нь энэ орон зайг нөхөж, ТББ-ын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогыг тодорхойлоход баримт нотолгоо болж, мэдээллээр хангах суурь баримт бичиг болно гэдэгт итгэлтэй байна.
  • Судалгааны арга зүй
  • Судалгааны үр дүн
  • Судалгааны дэлгэрэнгүй мэдээлэл
  • Дүгнэлт
Хүснэгт 1. ТББ-ыг тодорхойлсон байдал   9
Хүснэгт 2. ТББ-ын тоо, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар 15
Хүснэгт 3. Байгууллагын үйл ажиллагааны хэлбэр, засаг захиргааны түвшнээр         17
Хүснэгт 4. Байгууллагын үйл ажиллагааны зардлын төрөл, байршлаар, хувиар         31
Хүснэгт 5. Орлогын эх үүсвэр, байршлаар, байгууллагын хувиар          32
Хүснэгт 6. Орлогын эх үүсвэр, байгууллагын төрлөөр, хувиар   33
Хүснэгт 7. Санхүүгийн эрсдэлээс хамгаалсан хуримтлалтай эсэх, үйл ажиллагааны хэлбэрээр, хувиар            34
Хүснэгт 8. 2019 онд төлсөн татварын дундаж хэмжээ, байгууллагын төрлөөр, төгрөгөөр      36
Хүснэгт 9. 2019 онд төлсөн татварын дундаж хэмжээ, байршлаар, төгрөгөөр 36
Хүснэгт 10. 2019 онд төлсөн НДШ-ийн дундаж хэмжээ, байгууллагын төрлөөр, төгрөгөөр    36
Хүснэгт 11. Үзүүлсэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын төрлөөр, байршлаар, төгрөгөөр    36
Хүснэгт 12. Хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн татварын төрөл, дундаж хэмжээ, байгууллагын төрөл, төгрөгөөр       36
Хүснэгт 13. Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хувиар   38
Хүснэгт 14. Төрөөс үзүүлдэг тусламж дэмжлэгт өгч буй дундаж үнэлгээ, / 1-5 онооны шкалаар /      41
Хүснэгт 15. ТББ-ын зорилтот бүлэг, үйл ажиллагааны хэлбэрээр /олон сонголттой хариултаар/     46
Хүснэгт 16. Үр нөлөө, байршлаар   47
Хүснэгт 17 Иргэний суурь эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд ТББ-уудын өгсөн үнэлгээ  55
Хүснэгт 18. ИНБ-ын эрх, эрх чөлөөний байдал, төрлөөр 56
Хүснэгт 19. Эвлэлдэн нэгдэх, байгууллага байгуулахад учрах саад бэрхшээлийн төрөл, зорилтот бүлгээр, хувиар         61
Хүснэгт 20. ТББ-ын үйл ажиллагаа нийгэм болон иргэдэд ач тустайг үнэлэхэд нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн нөлөө       64
Хүснэгт 21. Төрийн бус байгууллагын нийгэмд үзүүлж буй ач холбогдол, хувиар       67
Хүснэгт 22. Судлах зүйл ба нэр томьёо     81
Хүснэгт 23. Түүврийн тооцоолол    82
Хүснэгт 24. Түүврийн хуваарилалт, хамрах хүрээ 82
Хүснэгт 25. Ярилцлагын хөтөлбөр 98
Хүснэгт 26. Төрийн бус байгууллагын зураглал   98
Хүснэгт 27. Үйл ажиллагааны зураглал     98
Хүснэгт 28. Оролцогч талуудын зураглал 99
Хүснэгт 29. Үр нөлөөний үнэлгээ    99
Хүснэгт 30. Эх үүсвэр          99
Хүснэгт 31. Засаглал 100
Хүснэгт 32. Таатай аюулгүй орон зай/ Иргэний орон зай 100
Хүснэгт 33. Төрийн бус байгууллагын зураглал   101
Хүснэгт 34. Үйл ажиллагааны зураглал     101
Хүснэгт 35. Оролцогч талуудын зураглал 101
Хүснэгт 36. Үр нөлөөний үнэлгээ    101
Хүснэгт 37. Эх үүсвэр          101
Хүснэгт 38. Засаглал 102
Хүснэгт 39.Таатай аюулгүй орон зай          102
Зураг 1. ТББ-ын тайлан хүлээн авагчийн төрөл   37
Зураг 2. Эрхзүйн мэдээллийн нэгдсэн системд "төрийн бус байгууллага" үг орсон бичиг баримтуудын агуулга, хувиар         39
Зураг 3. Судалгааны аргачлал       81
Зураг 4. Чанарын судалгааны хайлтын түлхүүр үг ашигласан загвар схем      84
Зураг 5. Тоон судалгаанд ашиглаж буй программ хангамж         84

График 1. Бүртгэлтэй ТББ-ын тоо  12
График 2. ТББ, ААН, Төсвийн байгууллагын эзлэх хувь 12
График 3. Байгууллагын үйлчилгээний төрөл, бүртгэлийн төрлөөр, хувиар     13
График 4. ТББ-ын үйл ажиллагааны чиглэл /COPNI 2019 ангиллаар/   16
График 5. Тулгардаг саад бэрхшээл, хувиар        18
График 6. Үйл ажиллагаанд тулгамддаг саад бэрхшээл, байршлаар    19
График 7. Үйл ажиллагаанд тулгамддаг саад бэрхшээл, байгууллагын төрлөөр         19
График 8. Үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх алба, хувиар        22
График 9. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо      23
График 10. Удирдах зөвлөлийн гишүүд, хүйсээр 23
График 11. Удирдах зөвлөлийн гишүүдийн насны бүтэц, хувиар           23
График 12. Удирдах зөвлөлийн хуралдах давтамж, хувиар        24
График 13. Батлагдсан дүрэм, журам, хувиар      24
График 14. Аудит хийлгэсэн байдал, төрлөөр      25
График 15. Гишүүдийн насны бүтэц, хувиар         25
График 16. Гүйцэтгэх албаны ажилтан, төрлөөр  26
График 17. Санхүүгийн ажилтан, төрөл     26
График 18. Түр болон гэрээт ажилтан, төрөл        26
График 19. Сайн дурын ажилтан, төрлөөр 27
График 20. Байгууллагын үйл ажиллагаа улс төр, шашин, эдийн засгийн бүлэглэлээс ангид байж чаддаг эсэх   27
График 21. Улс төрийн эрх мэдэлтнийг удирдах зөвлөлд оруулах нь зөв эсэх, хувиар          28
График 22. Төсөл, тендерт оролцохын тулд албан бус зардал гаргадаг эсэх, хувиар 28
График 23. Байрны төрөл, байршлаар, хувиар     29
График 24. Сүүлийн 3 жилийн орлого, зарлага, үндсэн хөрөнгийн дундаж хэмжээ, байршлаар, хувиар            30
График 25. Сүүлийн 3 жилийн орлого зарлагын хэмжээ, гишүүнчлэлээр, хувиар        30
График 26. Байгууллагын үйл ажиллагааны зардлын төрөл, хувиар     31
График 27. Сүүлийн 3 жилийн зардлын төрөл, гишүүнчлэлээр, хувиар 31
График 28. Орлогын эх үүсвэр, хувиар      32
График 29. Санхүүгийн эрсдэлээс хамгаалсан хуримтлалтай эсэх, байршлаар, тоогоор       34
График 30. Санхүүгийн эрсдэлээс хамгаалсан хуримтлалтай эсэх, байгууллагын төрлөөр, хувиар 34
График 31. 2019 онд төлсөн нийт татварын хэмжээ, байршлаар, төгрөгөөр    35
График 32. Сүүлийн 3 жилд санхүүгийн тайлан гаргасан байдал, байршлаар, хувиар           37
График 33. Засгийн газрын харьяа байгууллагуудад Х тайлан илгээгээгүй шалтгаан, хувиар           37
График 34. Сүүлийн 3 жилд санхүүгийн тайлан гаргасан байдал, хувиар         38
График 35. Хамтын ажиллагаанд үүсдэг бэрхшээл, хувиар        42
График 36. Хамтын ажиллагаанд учирдаг саад бэрхшээл, үйл ажиллагааны хэлбэрээр       43
График 37. Хамтын ажиллагаанд үүсдэг асуудлыг шийдвэрлэх арга зам         44
График 38. Арга хэмжээ авдаггүй шалтгаан, байгууллагын төрлөөр, хувиар   44
График 39. Арга хэмжээ авдаггүй шалтгаан, байршлаар, хувиар          44
График 40. Иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааны зорилтот бүлэг, хувиар         46
График 41. Орон нутаг болон үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг, эрх зүйн актад оруулж батлуулсан нэмэлт өөрчлөлтийн тоо, үйл ажиллагааны чиглэлээр       47
График 42. ТББ-ын үйл ажиллагаа, үйлчилгээнд хамрагдсан хүний тоо, үйл ажиллагааны чиглэлээр            47
График 43. Нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжилсэн тохиолдол, үйл ажиллагааны чиглэлээр    48
График 44. Эрхлэн гүйцэтгэсэн судалгааны тоо, үйл ажиллагааны чиглэлээр 48
График 45. Хэвлэн нийтлүүлсэн ном, товхимол, гарын авлагын тоо, үйл ажиллагааны чиглэлээр   48
График 46. Байгаль орчны байгууллагын хувьд үйл ажиллагаанд хамрагдсан газар, нутаг, гол горхи, биологийн болон амьтны төрөл зүйл, үйл ажиллагааны чиглэлээр       49
График 47. Өөрчлөлт оруулсан бусад үйл ажиллагаа, үйл ажиллагааны чиглэлээр   49
График 48. Хууль тогтоомж, бодлого хөтөлбөрт өөрчлөлт оруулсан байдал, байршлаар, хувиар    50
График 49. Үйл ажиллагааны чиглэл, бусад         50
График 50. Хууль тогтоомж, бодлого хөтөлбөрт өөрчлөлт оруулсан байдал, хувиар 51
График 51. Төрийн болон нийтийн үйлчилгээг хэрэгжүүлэх механизмд өөрчлөлт оруулсан байдал, хувиар 51
График 52. Төрийн байгууллагын ил тод, хариуцлагатай байдал болон авлигатай тэмцэхэд өөрчлөлт оруулсан эсэх, хувиар          52
График 53. Иргэд, олон нийтийн оролцоонд өөрчлөлт гаргасан эсэх, хувиар  52
График 54. Хувь хүн, байгаль орчин, амьтан ургамлын зүй зохистой байдалд өөрчлөлт гаргасан эсэх, хувиар 52
График 55. Байгууллагын үр нөлөөтэй, бахархдаг сайн жишээ, хувиар 53
График 56. Эмзэг бүлгийн эрхийг хамгаалах, байршлаар, хувиар         56
График 57. Мэдээллийн ил тод байдал ба мэдээллийн эрхийн тухай хуулийг ашигладаг эсэх, байршлаар, хувиар   57
График 58. Мэдээлэл авч чаддаггүй шалтгаан, байршлаар, тоогоор    57
График 59. Мэдээлэл авч чаддаггүй шалтгаан, байгууллагын төрлөөр, хувиар           58
График 60. Төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг шүүмжлэхэд гардаг бэрхшээл, хувиар 58
График 61. Интернэтээр үзэл бодлоо илэрхийлэхэд хориг хязгаарлалт байдаг эсэх, хувиар 58
График 62. Хэвлэл мэдээллээр үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээл гардаг байдал, үйл ажиллагааны хэлбэрээр, тоогоор   59
График 63. Хэвлэл мэдээллээр үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээл гардаг байдал, байршлаар            59
График 64. Хэвлэл мэдээллээр үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээл гардаг байдал, зорилтот бүлгээр, тоогоор       60
График 65. Эвлэлдэн нэгдэх, байгууллага байгуулахад бэрхшээл учирдаг эсэх, хувиар       60
График 66. Эвлэлдэн нэгдэх, байгууллага байгуулахад учрах саад бэрхшээлийн төрлүүд, байршлаар, хувиар 61
График 67. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зарласан эсэх, хувиар      62
График 68. Хууль дээдлэх, хүний эрх хамгаалсны төлөө саад бэрхшээлтэй учирсан эсэх, хувиар  62
График 69. Хууль дээдлэх ёс, хүний эрх хамгаалсны төлөө учрах саад бэрхшээл, хувиар    63
График 70. Төрийн зүгээс үзүүлэх дарамт шахалт, хувиар         63
График 71. Хууль шүүхийн байгууллагад хандсан эсэх, хувиар 63
График 72. Хууль шүүхийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлсэн эсэх, хувиар   64
График 73. Иргэдийн хувьд ТББ байгуулдаг шалтгаан    65
График 74. Иргэдийн хувьд ТББ байгуулдаг шалтгаан, хүйсээр 65
График 75. Иргэдийн хувьд ТББ байгуулдаг шалтгаан, насаар  65
График 76. ТББ-ын хийдэг ажил, иргэдийн хувьд 66
График 77. ТББ-ын санхүүжилт, оролцогчдын хувьд   66
График 78. ТББ нийгэмд тулгамдсан асуудлын талаар төрд нөлөөлж чаддаг эсэх, хувиар   66
График 79. ТББ нийгэмд тулгамдсан асуудлын талаар төрд нөлөөлж чаддаг эсэх, хувиар   67

Судалгааны файлууд

Файлын нэрҮзэх / Татах
SICA_NGO_Final_report_mon_20210708_last.pdf Үзэх Татах

{$comments.length$} Сэтгэгдэл

  • image description

Сэтгэгдэл бичих

Нэвтрэх эсвэл бүртгүүлэх шаардлагатай